ЗөвлөгөөЭрүүл мэнд

Залуу хүмүүсийн үс яагаад бууралтдаг вэ?

Магадгүй та өөрийгөө залуугаасаа бууралтаж эхэлсэн ганц хүн гэж бодож байвал буруу бодож байна. Олон хүнд ийм зүйл тохиолддог бөгөөд суурь өвчний шинж тэмдэг ч байх боломжтой.

B12 витамины дутагдалтай байж магадгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар В12 витамины дутагдал нь эрт саарал үстэй болох хамгийн түгээмэл шалтгаан болж байна. Энэ нь мөн үс уналтны шалтгаан байж болзошгүй юм. Үүнээс сэрэмжлэхийн тулд өндөг, туна загас, хулд загас гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ заавал оруулах хэрэгтэй. Мөн та B12 витаминыг нэмэлт тэжээл болгон хэргэлсэн ч болно.

Бамбай булчирхайн асуудалтай байж болзошгүй.

Эрдэмтдийн судалгаагаар бамбай булчирхайн асуудал нь хүний үсэнд шууд нөлөөлдөг. Магадгүй та эрт саарал үстэй эсвэл хэврэг, тослог үстэй байгаад байгаа бол бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдолтой холбоотой байж болох юм.

Аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг.

Эрт бууралтахыг мэргэжилтнүүд стресстэй холбодог. Стресст өртөх нь таны үсийг нөхөн сэргээх үүрэгтэй эсэд нөлөөлж, цаг болоогүй байхад цайрдаг.

Өвлөж авсан байж магадгүй юм.

Та буурал үсээ эцэг эх, өвөө эмээгээсээ ч өвлөж авсан байж магадгүй. Арьс судлаачдын үзэж байгаагаар бидний генетик нь хэзээ бууралтаж эхлэхийг тодорхойлход асар их үүрэг гүйцэтгэдэг.

Шампунь, үсний будаг тань таараагүй

Шампунаас үсний будаг хүртэл ихэнх үсний бүтээгдэхүүн саарал үстэй болоход хүргэдэг. Тэдэнд агуулагдах хортой химийн бодисууд нь меланиний түвшинг бууруулж улмаар таны үс байгалийн өнгөө алддаг.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлахгүй шүү !!