АнимэУан Пийс

Крокодайлын сонирхолтой түүх

Өнөөдөр би та бүхэнд хуучин цагт Шичибукай гэх цолтой нэгэн байсан хүний талаар маш сонирхолтой таамаг гаргаж мөн түүний тухай юу юу байж болох талаар ярьж өгье.

Матар гэх нэрээрээ бид бүхэнд тангидсан хуучны чанартай Шичибукай нарын нэг байсан. Одоо бол Багги нтр гээд хэцүү болсон. Надад матрын талаар маш сонирхолтой хэд хэдэн баримт байна.

Эхлээд түүний талаар товч танилцуулья. Тэрээр Лүффигийн ялсан анхны Шичибукай бөгөөд Лүффигийн зүгээс маш их хүч, аз гээд бүх зүйлээ шавхаж чадсан цөөн дүрүүдийн нэг. Түүний хуучны баг тийм ч муу биш байсан. Доороо маш олон туслахтай миний хувьд дугаар 1, 3 хоёр таалагддаг. Зоро хэлэхдээ дугаар нэгийг дараа дахин тулалдья гэж хэлж байсан.

Импел даунаас оргож чадсан цөөхөн дүрүүдийн нэг. Яагаад цөөхөн гэж байгаа гэвэл тэр хамгийн хүнд ялтай гэмт хэрэгтнүүд байдаг давраас Лүффи бол Жинбэй Иванков зэрэг шилдгүүдтэй гарж ирсэн.

Мөн тэр бол Рожерийг цаазлах үед Одагийн цөөн хэдэн онцолсон дүрүүдийн нэг юм. Түүнээс бид ямар нэг зүйл итгэлтэйгээр хүлээж болно гэсэн үг.

Та нар Дофи болон Смокер хоёрын тулааныг санаж байгаа байх Дофи түүнлүү утсаараа дайрсаар ялдаг. Смокер бол утаа утаа буюу Логиа төрлийн жимс идсэн нэгэн гэтэл түүний утуас зүсэж байсан гэдэг бол Дофи өөрийн утсандаа хаки хэрэглэдэг гэсэн үг.

Харин энэ үед Дофи матрын толгойг өөрийн утсаар таслан хаядаг. Гэхдээ матрын толгой эргээд элсээр бие болдог та бүхэн энэ үед Дофи хаки хэрэглээгүй байж болно гэж бодож байвал би өөр нэг баримт үзүүлье.

Импел даунаас оргож байх үед түүн лүү харгалзагч нар дайрдаг. Импел даун бол маш өндөр харуул хамгаалалттай газар ба зэвсэг хэрэгсэл сайтай. Өөрөөр хэлбэл Логиа, Парамика, Зоан, Хаки эзэмшигчдийн эсрэг яаж тулалдахаа мэддэг. Матар луу буудсан сумнууд бүгд Кайросэкигээр хийгдсэн сум байсан. Түүнд нөлөөлөхгүй байхыг хараад харгалзагч нар гайхсан ба Матар харин инээж байсан.

Хэрвээ энэ үнэн байх аваас тэр ирээдүйд гарцаагүй шуугиан тарих нэгэн байх болно гэдэгт итгэлтэй байна. Тэр Арабастад дууссан дүр байсан боловч гайхалтайгаар эргэн эргэлт хийж чадсан дүрүүдийн нэг.

Тийчийн болон Матрын жимс хоёрт нэг тийм онцгой зүйлс байдаг. Тийчийн жимс логиа хэдий ч түүний бие бусад хэрэглэгч шиг биш байдаг бол харин Матрын жимс бол далайн ус биш хэдий ч норсон тохиолдолд логиа чанараа алддаг. Тиймээс энийг тэнцвэржүүлэхийн тулд Матарт хаки үйлчилдэггүй байж болох юм.

Тэрээр Импел даунаас Маринфорд хүртэл өөрийгөө Уан пийс гэх анимэ-ийн салшгүй нэг хэсэг гэдгээ харуулсан. Учир нь түүнийг томчууд бүгд мэдэж байсан. Цагаан сахалт, Дофламинго, Жинбэй, Иванков гээд. Одоо энэ тухай ярья.

Тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг хүн гэгддэг цагаан сахалтруу эргэлзэх зүйлгүй дайрсан. Тэдний ярианаас өмнө ч тэр хоёр тулалдаж байсан гэдэг нь харагдаж байсан.

Цагаан сахалт ч түүнийг хүлээн зөвшөөрдөг харагдсан гэхдээ түүний хүчийг биш мэдээж хүч чадлын хувьд Цагаан сахалт хол илүү. Харин Матарт нэг тийм Лүффитэй адил бууж өгдөггүй тийм зан чанар байдаг. Цагаан сахалттай нэг тулалдаад жирийн хүн бол гүн хямралд орно. Харин матар дахин дахин оролдож байсан байх. Магадгүй түүнд Цагаан сахалт санал тавьсан ч байж болно өөрийнхөн далбаан доор аялах тийм санал гэхдээ Матар хүлээж аваагүй байх.

Иванков түүнийг таньдаг. Энэ тухай маш олон таамаг байдаг юм билээ. Матар өмнө эмэгтэй байсан тэгээд Иванков эрэгтэй болгосон мөн Матар хувьсгалын армитай хамаатай гэх зэрэг.

Дофи бол түүнийг жинхэнэ утгаар нь хүлээж зөвшөөрдөг. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ Дофид хүлээн зөвшөөрөгдөх хүн бол яав ч энгийн хүн лав байж таарахгүй байх.

Тэрээр одоо маш хүчирхэг нэгэн болсон. Түүний өмнөх амьдралыг таамаглаж үзвэл тэрээр Маринфордод тулалдаж байхдаа Эйсийг аврах гэж ирсэн хүмүүст хандаж хамгаалах гэж байвал олигтойхон хамгаал гэж ууртайгаар хэлдэг. Энэ нь түүнд өмнө заавал хамгаалж явах ёстой хүн эсвэл хүмүүс байсан байх. Тэгдгээр хүмүүсийнхээ төлөө өөрийн гарыг өсгөн үү? гээд маш сонирхолтой.

Тэрээр дэрсэн малгайт надад мөрөөдлийг минь эргүүлж өгсөн гэж хэлсэн. Одоо тэр өөрийн багийнхнаа Лүффигээс дутахааргүй хамгаалдаг нэгэн болсон байх. Одоо шинэ ертөнцийн хаа нэгтээ донсолгож яваа гэдэг итгэлтэй байна.

Сэтгэл хөдлөл?
+1
16
+1
45
+1
3
+1
3
+1
6
+1
1
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button