Уан Пийс

Хамгийн хүчтэй 10 эмэгтэй дүр

10. Хина

Дэд Адмирал бөгөөд тэр Ори Ори гэх хачирхалтай ба хүчтэй жимс идсэн. Хүчтэй гэдгээ их олон удаа баталсан дүр юм шүү!

9. Нами

Зэвсгийг өөрийн болгосон тэрээр их сайн чиглүүлэгч бөгөөд их хүчтэй. Бараг л цаг агаарыг удирддаг ба их шуналтай. Тэр бол Уан Пийсийг олход заавал хэрэг бол дүр дээ.

8. Нико Робин

Пониглифыг уншиж чаддаг ба Хана Хана гэх хүчирхэг жимсийг идсэн хүн бол Робин юм Маш ухаантай бөгөөд хүчтэй дүр.

7. Жэвэлри Бонни

Тэр бол их ширүүн бөгөөд эрэгтэйлэг дүр юм. Лүффи шиг их иддэг ба бусдийг болон өөрийгөө залуужуулж эсвэл хөгшрүүлж чаддаг. Ер нь л дажгүй хүчтэй дүр шүү.

6. Каррот

Карротын Сүлонг хувирал нь маш хүчтэй байсан бөгөөд том ээжийн далайн дээрэмчдэд ихээхэн хохирол учруулсан. Түүний чадвар гэвэл цахилгаан.

5. Винсмокэ Рэйжү

Супер чадалтай төрсөн тэрээр технологи ашиглан илүү хүчтэй болсон. Өөрийгөө хүчтэй гэдгийг бүтэн бялуу арал дээр хангалттай баталсан. Бас нэг юм хэлэхэд тэр Лүффиг үхлээс аварсан юм шүү!

4. Широхоши

Посэйдон гэх далайн мангасуудыг удирддаг чадалтай хүн загас бол тэр юм. Гэвч хэдий энэ чадвараа сайн удирдаж сураагүй байгаа тул түүнийг 4т орууллаа.

3. Чарлоттэ Смүүти

Тэр бол том ээжийн 3 генералын нэг бөгөөд 932 сая белигийн шагналтай тул би ч гэлтгүй их олон хүмүүс түүнийг хүчтэй гэж бодож байсан. Гэвч тэр сул дорой байсан шүү дээ. Гэхдээ түүний биеийн хүч гайгүй байсан тул би 3т орууллаа.

2. Боа Ханкок

Далайн дээрэмчдийн хатан хаан гэгддэг тэрээр шичибукай бөгөөд их үзэсгэлэнтэй. 2 жилийн өмнө их хүчтэй байсан бөгөөд одоо өмнөхөөсөө хүчтэй болсон ч байж магадгүй.

1. Чарлоттэ Лин Лин

Түүнийг хүмүүс том ээж гэж дууддаг ба ёнко юм. Лүффиг ч ялж мэдэхээр хүчтэй тэрээр багаасаа л мангас шиг чадалтай байсан. Ганц сул тал нь тэр хэт өлсгөлөн юм. Чөтгөрийн жимс. copy copy но ми.

Сэтгэл хөдлөл?
+1
13
+1
29
+1
49
+1
5
+1
5
+1
4
+1
7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button