Зөвлөгөө

Өглөөний цайны оронд уух 10 смүүтиний жор

Зундаа багтаан илүүдэл өөхөө хасч, эргээд 18-тай үеийнх шигээ биетэй болцгооё! Доорх 10 боломжийн, олдоцтой орц бүхий смүүтинүүд чамд хэрэгтэй амин дэм, шим тэжээлийг өгөнгөө жингээ хасахад чинь туслах болно.
Бүх смүүтиний ард калорийн хэмжээг бичсэн нь учиртай. Дундаж эмэгтэй хүнд шаардагдах өдрийн илчлэг 1800-2000 байдаг бөгөөд жингээ хасах гэж байгаа бол өдөрт 300 калориор 4 удаа буюу 1200 калорийг авахыг зөвлөсөн байдаг. Гэхдээ тэдгээр 300 калориуд бүгд эрдэс бодис, тэжээл, амин дэмээр баялаг байх ёстой.

Хоол болгон дээрээ тоо бодно гэдэг ядаргаатай байгаа биз? Тиймээс ядаж л өглөөний цайгаа 300-350 калорийн хооронд уугаад байхад зорилтондоо хүрэхэд чинь арай амар байх болно. Доорх 10 смүүти бүгдээрээ жин хасахад тохиромжтой илчлэгтэй.

Зарим нь 250-300 калори илчлэгтэй бөгөөд тэдгээрийг уусан үедээ нэмэлтээр хар талх, өндөг зэрэг идэж болно. Гэхдээ өлсөхгүй байвал заавал идэх шаардлагагүй л дээ.

Бүх смүүтиг хийхдээ орцуудыг нийлүүлж блендерт хийгээд 1 минут орчим найруулаад шууд хэрэглэнэ.

  1. Бодисын солилцоо дэмждэг смүүти – 342 ккал
  • 200 мл тослоггүй тараг
  • 8 ширхэг бүйлс самар
  • 1/4 аяга броколли
  • 1 аяга гүзээлзгэнэ
  • 1/4 аяга шош
  • 3/4 аяга Ice tea
  • 1/4 цайны халбага синнамон
  1. Цагаан хоолтны милкшейк – 328 ккал
  • 1/2 аяга зөөлөн дүпү
  • 1 аяга ванильтай буурцагны сүү
  • 1 ширхэг хөлдөөсөн гадил
  • 1/2 цайны халбага самрын тос
  1. Бууцайтай смүүти – 296 ккал
  • 2 аяга бууцайны навч
  • 1 ширхэг лийр, хэрчсэн
  • 15 ширхэг ногоон юм уу улаан усан үзэм
  • 200 мл элгэн тараг
  • 2 хоолны халбага хэрчсэн авокадо
  • 1 – 2 хоолны халбага лаймын шүүс
  1. Алим, гүнжидийн үртэй смүүти – 238 ккал
  • 250 мл цэвэршүүлсэн ус
  • 4 ширхэг бүйлс
  • 1 цайны халбага ванилийн охь
  • 1 цайны халбага синнамон
  • 1 ширхэг алим, хэрчсэн
  • 1/2 халбага уураг
  • 1 цайны халбага гүнжидийн үр
  1. Хавтгай гэдэстэй болгох смүүти – 283 ккал
  • 100 мл тараг
  • 1 хоолны халбага бүйлс самрын тос
  • 1/2 аяга хөлдөөсөн нэрс
  • 1/2 аяга хөлдөөсөн ханборгоцой
  • 1 аяга буржгар байцаа
  • 3/4 аяга ус
  1. Алим, самартай смүүти – 397 ккал
  • 5 ширхэг бүйлс самар
  • 1 улаан алим
  • 1 гадил
  • 3/4 аяга тослоггүй тараг
  • 1/2 аяга тослоггүй сүү
  • 1/4 цайны халбага синнамон
  1. Нэрстэй смүүти – 252 ккал
  • 1 аяга бүйлс самрын сүү
  • 1 халбага шоколадтай уураг
  • 1 гадил
  • 1 аяга нэрс
  1. Гадилтай өтгөн смүүти – 452 ккал
  • 1/2 аяга монгол бяслаг
  • 1/2 аяга ванильтай самрын сүү
  • 1/2 дундаж гадил
  • 1 аяга ванильтай уураг
  • 2 хоолны халбага хушга
  • 1/2 цайны халбага ваниль
  • 1 цайны халбага синнамон
  • 1/2 цайны халбага
  1. Ханборгоцойтой буржгар байцааны смүүти – 356 ккал
  • 2 аяга буржгар байцаа
  • 1 аяга хөлдөөсөн нэрс
  • 1/2 аяга хөлдөөсөн ханборгоцой
  • 100 мл тараг
  • 1/4 авокадо
  • 1 аяга ус
  1. Бүйлстэй, гадилтай смүүти – 358 ккал
  • 4 том гүзээлзгэнэ
  • 1/2 гадил
  • 1/2 аяга нэрс
  • 100 мл тараг
  • 1 аяга шар буурцагны сүү
  • 12 ширхэг бүйлс
  • 3 шоо дөрвөлжин мөс
Сэтгэл хөдлөл?
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button