ЗөвлөгөөӨдөр тутмын

Арьсны нөсөө толбыг баллуур шиг арилгадаг арьс арчилгааны 10 бүтээгдэхүүн

Хэт ягаан туяа, насжилттай холбоотой өөрчлөлт, бөөр ба элэгний архаг өвчин, батганы дараах үр дагавар, жирэмслэлт, арьсны өвчин (экзем, дерматит), витамины тэнцвэргүй байдал, ходоод гэдэсний замын өвчин зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнөөс арьсанд толбо үүсч болно.
Харамсалтай нь пигмент толбо гэх мэт арьсны эмгэгүүдийг ихэвчлэн арилгах боломжгүй байдаг.
Бид нөсөө толбыг хэрхэн арилгах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна
Нүүрэндээ ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө харгилтай эсэхээ шалгах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд бүтээгдэхүүнийг гарынхаа зөөлөн арьсан дээр түрхэж, арьсны хариу үйлдлийг нэг өдөр орчим ажиглаарай.

Нөсөө толбо яагаад үүсдэг вэ?

Хэрэв толбо нь үрэвсэх, өвдөх, загатнах шинж тэмдэг илэрвэл энэ нь харшлын урвал эсвэл хавдрын өвчний шинж тэмдэг байж болно . Хэрэв ийм тохиолдол гарсан бол аль болох богино хугацаанд эмчид хандах хэрэгтэй. Хэрэв таны нөсөө толбо нь загатнах, өвдөх, үрэвсэхгүй бол байгалийн гаралтай гэрэлтүүлэгч бүтээгдэхүүнийг ашиглаж, нөсөө толбыг арилгах хэрэгтэй. Гэхдээ аль болох сайн үр дүнд хүрч, ирээдүйд олон толбо үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ ерөнхийд нь анхаарах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд арьсныхаа нөсөө толбыг хэрхэн эмчлэх вэ?


Гэрийн эмчилгээгээ эхлэхээс өмнө ямар ч төрлийн тосоор хольсон зөөлөн давс эсвэл элсэн чихрийн скрабаар арьсаа цэвэрлээрэй. Скрабаа хүссэн хэсэгтээ хөнгөн хөдөлгөөнөөр түрхэж (нүдний орчноос зайлсхийхээ мартуузай) бүлээн усаар угаагаарай. Скраб хэрэглэсний дараа арьс гэрэлтэж эхлэхэд бэлэн болно.

Нимбэг
Нимбэгний шүүс нь арьсыг гэрэлтүүлэх, цэвэрлэх, ариутгах хамгийн сайн бүрэлдэхүүн юм. Нимбэгэнд харшилтай, мэдрэмтгий эсэхээ шалгаарай. Нимбэгний шүүсийг цөцгий эсвэл зөгийн балтай хольж, шууд арьсандаа түрхээрэй. 10 минутын дараа хольцыг усаар угаана. Нимбэгний шүүсийг арьсдаа хэрэглэх бас нэг гайхалтай арга бол устай хольж нүүрээ өдөрт гурван удаа угаах явдал юм.

Сод
Сод бол арьсыг угаах зориулалттай нимбэгний шүүстэй холих бас нэгэн гайхалтай орц юм. Содыг нимбэгний шүүстэй хольж хоёр өдөр нэг удаа арьсан дээрээ түрхэнэ. Эсвэл содыг хэдэн дусал устай хольж, усаар угаахаасаа өмнө асуудалтай газруудад түрхэнэ.

Алое
Энэхүү өвөрмөц ургамал нь арьсыг гайхалтай чийгшүүлэгч төдийгүй нөхөн төлжих, түлэгдэлт, нөсөө толбыг арилгахад тусалдаг. Зуун настын навчнаас шүүсийг шахаад өдөрт хоёр удаа арьсны асуудалтай хэсэгт түрхээрэй..

Сонгино
Сонгино нь хүхэр, витамин С-ийн аль алиныг агуулдаг тул арьсыг нөхөн сэргээх, толбо арилгах, үрчлээ арилгах, батга болон арьсны бусад асуудалтай тэмцэхэд тусалдаг. Улаан сонгины шүүсийг нүүрний хүссэн хэсэгтээ түрхээд, 10 минутын дараа бүлээх усаар угаана.

Сармис
Сармис нь таны арьсыг гэрэлтүүлэхэд маш их үр дүнтэй ба их хэмжээний эфирийн тос агуулдаг гэдэгт итгээрэй. Хэрэглэхийн тулд сармисны нэг хумсыг хоёр хувааж, нүүрэж өдөрт хэд хэдэн удаа үрээрэй.

Алимны цуу
Алимны цуу нь арьсны өнгийг жигд, толигор харагдуулдаг. Нөсөө толботой хэсэгт түрхээд 20 минутын байлгаад хүйтэн усаар угаана.

Тараг
Тараг нь сүүний хүчил агуулдаг тул арьсыг шинэчлэх, нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй. Таргыг нүүрэндээ түрхээд, 20 минутын дараа бүлээн усаар угаана.

Турмерик
Хэдийгээр улбар шар өнгөтэй боловч турмерик нь гэрэлтүүлэгч нөлөөтэй гэдгээрээ алдартай. Халуун ногоог байгалийн гаралтай жүржийн шүүстэй хольж халаагаад арьсандаа түрхэнэ.

Жимсний жүүс
Жимсний шүүс нь витамин С-ээр баялаг бөгөөд цангис, үхрийн нүд нь арьсыг гэрэлтүүлэхэд сайн нөлөөтэй. Жимсний шүүсийг шахаж аваад, нүүрэндээ түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана.

Аспирин
10 аспирины эмийг 3 унц устай холино . Холимогоор долоо хоногт гурван удаа нүүрээ үрж цэвэрлэнэ. Долоо хонгийн эмчилгээний дараа гурван өдрийн завсарлага аваарай.

Арьсаа эрүүл байлгахын тулд ямар байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Доорх тайлбар хэсэгт бидэнд хэлээрэй!

Сэтгэл хөдлөл?
+1
9
+1
25
+1
0
+1
2
+1
2
+1
3
+1
4

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button