Өдөр тутмын

Амны бактери болон эвгүй үнэрийг арилгах 7 арга

Гэрт байгаа зүйлсээ ашиглан нинжа шиг муухай үнэртэй тэмцэх 7 хялбар аргыг танд санал болгож байна.

Амны хөндийн угаалга, цэвэршүүлэгч тос хэрэглээрэй.

Гаа нь амнаас гарах үнэртэй тэмцэхэд тусалдаг бөгөөд амыг сэргээдэг.
Халуун ногоо , кардамон, болон Fennel үр нь амны үнэртэй тэмцэх маш сайн арга.
Хүнсний сода бол бэлэн байдаг бас нэг байгалийн гаралтай ам зайлагч юм. Зүгээр л нэг аяга усанд нэг халбага содыг уусгаад амаа зайлахад хэрэглэнэ. Эсвэл нойтон сойзоо содаандаа дүрээд шүдээ цэвэрлэхэд ашиглаж болно.
Fenugreek навчаар хийсэн цай нь амны бактерийн эсрэг үйлчилгээтэй гайхалтай цэвэршүүлэгч бодис юм. Өдөрт нэг аяга уугаарай.

Өдөрт дор хаяж 2 литр ус уух хэрэгтэй.

Өөрийгөө чийгшүүлэх нь эрүүл мэндэд маш их ашиг тустай бөгөөд амнаас эвгүй үнэр гарахаас зайлсхийх нь эдгээрийн зөвхөн нэг хэсэг юм. Шүлс нь бактерийн өсөлтөөс сэргийлдэг, шүлсний булчирхайг үр дүнтэй ажиллуулахын тулд ус шаардлагатай байдаг. Амны хөндийн чийглэг, шүлсний хангалтгүй байдлаас үүсэх бактерийн үржлээс урьдчилан сэргийлэх, амнаас гарах эвгүй үнэрээс урьдчилан сэргийлэхэд ус уух нь хамгийн чухал юм. Шөнийн цагаар бактерийн хуримтлал үүсгэдэг тул шөнийн цагаар чихэрлэг шүүсээс зайлсхийх хэрэгтэй.

Юу идэж байгаагаа ажиглаарай!

Зарим хоол хүнс амнаас эвгүй үнэр гаргадаг тул эдгээрээс зайлсхийх хэрэгтэй. Сонгино, сармис нь амнаас эвгүй үнэр гаргахад хамгийн ихээр нөлөөлдөг. Судалгаагаар сонгиныг бага хэмжээгээр идсэнээр шүд цоорох, буйлны өвчин үүсгэх 4 өөр төрлийн бактерийг устгасан болохыг харуулж байна . Мөн фруктоз эсвэл хүчиллэг ихтэй хоол хүнснээс бага хэрэглэсэнээр бактерийн үржлийг дэмжиж өгдөг.
Хэрэв та өлсөж байгаа бол алим эсвэл тараг уугаарай. Алиманд шүлсний нийлэгжилтийг идэвхжүүлдэг гетерополисахарид пектин агуулагддаг бол тараг дахь идэвхитэй өсгөвөр нь амны хөндийн бактерийг бууруулахад тусалдаг.

Хэлээ хусаж цэвэрлэ.

Таны хэл өмхий үнэрт бактери үржих үндэс болно. Шүдээ угаасны дараа сойзоороо аливаа бактери, бактериийн гаралтай дайвар бүтээгдэхүүн, товруу зэргийг арилгаж хэлээ хус. Үүний тулд та хэлний хусагч ашиглаж болно .

Шүдээ өдөрт хоёр удаа угааж, нэг удаа утасаар цэвэрлээрэй.

Өдөрт 2 удаа 2 минутын турш шүдээ угааж , дор хаяж нэг удаа утасаар цэвэрлээрэй. Шүдээ угаах нь аманд үлдсэн хоол хүнс, үнэр үүсгэдэг бактерийг цэвэрлэхэд тусалдаг.

Буйл эрүүл байх.

Шүдний ёроолд нян бөөгнөрч үнэр үүсгэдэг. Буйлны өвчний улмаас амнаас эвгүй үнэр гардаг. Буйлаа эрүүл байлгахын тулд фтор агуулсан шүдний оо сонгоорой .

Жимсний хальс зажил.

Нимбэг, жүржний хальсыг зажилж амаа зайлж угаана. Энэ нь таны амьсгалыг шинэ сэргэг мэдрэмжээр дүүргээд зогсохгүй доторхи нимбэгийн хүчил нь шүлсний булчирхайн шүлс ялгаруулалтыг дэмжиж, амны хөндийн эвгүй үнэр, шүд цоорох өвчнөөс сэргийлнэ.

Амны хөндийн эвгүй үнэрийг дарах эдгээр гайхалтай аргуудыг мэддэг болсон тул энэ тухайгаа найз нөхөддөө хуваалцаарай. Та өөр арга мэдэх үү?

Сэтгэл хөдлөл?
+1
1
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button