Зөвлөгөө

Эр хүний нүдээрээ дурладагийг мартаж болохгүй

Аливаа ажил хэргийн уулзалт, үдэшлэг, хэн нэгний баярт үйл явдалд оролцоход таньж мэдэхгүй олон хүн цуглардаг. Энэ нь гэр бүл зохиож амжаагүй яваа залуу хүмүүст тэр бүр тохиолдоод байдаггүй сайхан боломжийн нэг. Угийн гүдэсхэн эрчүүдэд таалагдсан бүсгүйтэйгээ хэдэн үг солиод танилцчих завшаан байхад, хичнээн нүүрэмгий эмэгтэйчүүд ч тэр бүр хүнд шууд халдаж бас зүрхэлдэггүй. Хүнтэй танилцахад тэгнэ ингэнэ гэсэн бэлэн жор байдаггүй хэдий ч санаж явахад илүүдэхгүй зүйл бас бий.

  • Ямарваа нэгэн арга хэмжээнд гадаад төрхөндөө анхаарал тавь.
  • Хичнээн сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа ч үрчийсэн хувцастай, үс нь хиртэй, хумсны лакаа хагас дутуу арилгасан, нүүр амаа хэт будсан байх нь хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй.
  • Эр хүн нүдээрээ дурладагийг мартаж болохгүй.
  • Хэл ярианы соёлд анхаар. Хэт мэдлэгтэй хүний дүр эсгэх, цэцэрхэх, том зохиолчдын номноос иш татах зэрэг нь эрчүүдийг айлгах төдийгүй өөрийгөө ч эвгүй байдалд оруулах магадлалтай.
  • Хиймэл дүр төрх хүнийг чимдэггүй. Өөрийнхөө сайн сайхан чанарыг тодруулж өгөхийг хичээгээрэй.
  • Таалагдсан залуутайгаа юу ярих вэ? Өөрт таалагдсан залуутайгаа яриа өрнүүлэхдээ цаг агаар, цалин мөнгө, гэр оронгийн талаар асуухгүй байх хэрэгтэй.
  • Урьд нь хаа нэгтэй тааралдсан эсэх / магадгүй хэн нэгний төрсөн өдөр, зугаалга, үдэшлэг уулзалт байж болно/ ажил төрлийн хөнгөхөн яриагаар эхлэхэд тохиромжтой.
  • Даруу байгаа нь энэ гээд юу ч ярихгүй, хэт бүрэг гэмээр байвал та хэн нэгний анхааралд өртөх магадлал тун бага.
  • Ер нь бүсгүй хүн жаахан овсгоотой, санаачилгатай байхад гэмгүй.
  • Өөрийгөө зоригжуулж байгаа нь энэ гээд архи дарсанд шимтэхээс сэргийлээрэй.
  • Хичнээн гоё бүсгүй байлаа ч халамцуу байдлаар танилцана гээд дайраад байвал зөвхөн өөрийгөө л гутаасан хэрэг болно.
  • Та хичнээн улс төрд сонирхолтой ч сонгуульд өрсөлдөж байгаа бус, магадгүй ирээдүйнхээ ханьтай танилцаж байна гэдгээ бодолцоод тус сэдвээр яриа дэлгэхгүй байвал зүгээр.
Сэтгэл хөдлөл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button